ӨНӨӨДӨР: "Нэн түрүүнд ХАБ" бага хурлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-12 06:24:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт Холидэй Ин зочид буудалд Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Европын холбооны Европын комиссын техник туслалцааны багийнханы туршлага хуваалцах хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ШУТИС-иас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх зорилготой "Нэн түрүүнд ХАБ" бага хурлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

11.00 цагт МПМ цогцолборт “МОНГОЛ ХҮҮХЭЛДЭЙН КИНО” сэдэвт шуудангийн шинэ маркийн худалдаа эхэлнэ. Утас: 99036189, 99291145, 99033055

12.30 цагт БШУЯ-нд ЕБС-ийн 29 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулна.


Холбоотой мэдээ