БАЯНХОНГОР: Нийт нутгаар сэрүүсэж, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-15 16:41:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Маргааш говийн нутгаар явган шороон шуурга шуурч, уулархаг нутгаар хур тунадас орж хөрсөн дээр цочир хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Энэ сарын 15-21-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлэв.


Мөн хугацаанд нийт нутгаар сэрүүсэж, говийн нутгаар салхи шуургатай байна. 16-нд уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орох бол салхи 15-18-ны өдрүүдэд говийн нутгаар 12-14м/с, зарим үед 18м/с давж ширүүсч шороон шуурга шуурах аж.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, говийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Холбоотой мэдээ