БАЯНХОНГОР: Ургац хураалт 22 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-16 14:33:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 оны хаврын тариалалтын дүнгээр Баянхонгор аймаг 821 га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалсан. Тэгвэл өнгөрсөн сард ургацын урьдчилсан баланс тогтооход 1 га-аас авах ургацын хэмжээ төрөл тус бүрээр буурсан үзүүлэлттэй байгаа нь агаарын хуурайшилт гангын нөхцөл байдлаас шалтгаалжээ.  

Ургацын урьдчилсан балансаар төмс 1 га-аас 90 цн /аймгийн дундаж 110 цн/, хүнсний ногоо 1 га-аас 72 цн /аймгийн дундаж 90 цн/, тэжээлийн ургамал 1 га-аас 9 цн /аймгийн дундаж 13 цн/ байхаар тооцоолж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил 22.3 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 10 дугаар сарын 20 гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Сонирхуулахад, Орон нутагт тэжээлийн ургамал тариалсан 216.7 га талбайгаас урьдчилсан байдлаар 6100 боодол өвс  хурааж авч борлуулах боломжтой байгаа аж.

Холбоотой мэдээ