Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британи дахь монголчуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-18 20:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монголчуудтай уулзаж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэд бүтэц зэрэг чиглэлээр иргэдийн сонирхсон асуултад хариулав. ИБУИНХУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болсон энэхүү уулзалтад Британид оршин суугаа 40 гаруй монгол иргэн оролцлоо.


Холбоотой мэдээ