Ж.Ганбаатар: Хариуцлагагүй уул уурхайд хатуу байдлаар хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-19 13:51:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уул уурхайн долоо хоног-2022”-ийн үйл ажиллагаа “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилж байна. Засгийн газраас салбарын талаар барьж буй бодлогын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, уул уурхайн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар танилцууллаа.

Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монголын улстөрийн сонгууль, төр, засгийн тогтворгүй байдал зэргээс хамаараад гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар урт хугацаанд хөрөнгө оруулж чаддаггүй нөхцөл байдал манай улсад бодитоор үүссэн. Тиймээс энэ салбарт тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын орчин хууль, эрх зүйгээр баталгаажиж, хамгаалагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхийг төр, засгаас анхаарч байна.



Нөгөө талаас уул уурхайнхан Засгийн газраас болон ард иргэдээс тавьж буй храиуцлагатай уул уурхай байх шаардлагыг онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ салбарын хөгжил юунаас болж удаашираад байгаа нь бүрэн дүүрэн хариуцлагатай байж чадаагүй ирснээс өнгөрсөн хугацаанд доголдол үүссэн явдал юм. Тодруулж хэлбэл, нөхөн сэргээлтийг бодит түвшинд хийдэггүй, үүнд хөрөнгө мөнгө зарцуулалгүй олборлодог байдал юм.


“Уул уурхайн долоо хоног-2022”-ийн үйл ажиллагааны эхний өдрийн уулзалтад Дэлхийн банкны уул уурхай хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт “Монгол Улсын өрсөлдөх чадвар”, ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган “Хилийн боомтын бодлого, төлөвлөлт”, Монголын Уул уурхай үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр тус тус илтгэл тавин хэлэлцүүлж байна. 




Ж.Ганбаатар: Байгалийн баялгийг сүйтгэж буй, нөхөн сэргээдэггүй, хариуцлагагүй уул уурхайд яам тодорхой бодлого барьж хатуу байдлаар хандана. 


Нөгөө талаар байгалийн баялаг Монголын ард түмний өмчлөлд байх Үндсэн хуулийн заалтын хүрээнд уул уурхайгаас олж буй орлогын тодорхой хувийг орон нутгийн иргэд шууд хүртдэг байх нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр уул уурхайн салбарынхан, Монголын төр ажиллах учиртай. Хоёрт, салбарын боловсруулалтын түвшинг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох байдлаар ахиулах шаардлага бий болж байгаа. Ингэснээр эдийн засгаа богино хугацаанд өсгөх боломжтой. Энэ зорилгоор бид нэгдүгээрт, боомтын сэргэлтийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Уул уурхай дахь хөрөнгө оруулалтыг 5-10 жилээр төлөвлөж, урт хугацаанд тогтвортой хөрөнгө орох зорилт бидний өмнө байна гэв.




УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ, “Салбарын долоо хоног нь хариуцлагатай уул уурхайг дэмжихэд чиглэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхолыг төрүүлж, хөрөнгө оруулалтыг татах, мөн орон нутгийн болон Засгийн газрын, иргэдийн оролцоо ямар байх шийдлийг олох зорилготой зохион байгуулж буй”-г онцоллоо.

Тэрээр, өнөөдөр бид салбарын асуудалд юуны өмнө хариуцлагагүй уул уурхай яагаад байна гэдэг талаас хандах учиртай гэв.



Тодруулж хэлбэл, хариуцлагатай уул уурхайг дэмжиж байж гэмээн байгалийн баялгийг сүйтгэж буй, нөхөн сэргээдэггүй байдалд яам тодорхой бодлого барьж хатуухан байдлаар хандана гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар ашигт малтмал эрэх, хайх эрх олгохыг хориглосон хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 76 хувийг хамарч, зөвхөн 2.6 хувьд нь эрэх, хайх үйл ажиллагаа явагдаж, 0.23 хувьд нь идэвхтэй ашиглалт хийгдэж8 үйл ажиллагаа явагдаж буйг тодотголоо.



Тиймээс эрэх хайх зөвшөөрөл олгох ажлыг 400-500-гаар нь замбраагүй байдлаар бус, сонгон шалгаруулах замаар, энэ салбарт хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх бололцоотой байдлаар зарлана. Энд иргэд, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндлөнгийн хяналтаа сайжруулмаар байна гэв.

Тэрээр салбарын орлогоос орон нутагт хэдэн хувийг төвлөрүүлж буй талаарх асуултад, орлогыг эхлээд улсын төсөвт төвлөрүүлж буцаагаад бүх аймаг, сумдад тэгш байдлаар хуваарилна. Яам үүнийг дангаар шийдэхгүй, төр, засаг хуулийн хүрээнд нийцүүлэн анхаарч ажиллана гэв.


Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ