Цалингийн индекс 14 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-19 16:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.5 сая төгрөг болсон талаар ҮСХ-ноос мэдээлсэн. Энэ талаар иргэд тодруулж өгөхийг хүссэний дагуу ҮСХ цалингийн өсөлтийг тайлбарласнаа ирүүлэв.

Статистик дүнгээр сарын дундаж цалин 214 мянган төгрөгөөр, медиан буюу бодогдсон цалин 167 мянган төгрөгөөр тус тус нэмэгдээд байна. Эдгээр нь энэ оны 8 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлт юм гэдгийг ҮСХ-ны статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд тодотгож байна.



Бодит цалин 167 төгрөгөөр нэмэгджээ.



Сарын дундаж цалин 214 мянган төгрөгөөр нэмэгдэж, медиан цалин 1 сая нэг зуун 60 мянган төгрөг байгаа бол гарт олгох цалин 940 мянган төгрөг байна. Үүнийг энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 48.3 мянган ААН-ийн 742.5 мянган ажиллагч нийгмийн даатгалд хамрагдаад байгаагаар тооцжээ.




Сарын дундаж нэрлэсэн цалинг 2015 онтой харьцуулан авч үзэхэд 77 хувиар өссөн боловч бодит цалингийн индекс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Медиан цалингаар тооцоход нийт 742 мянган ажиллагсдыг таллан хувааж буюу 371 мянга нь 1 сая нэг зуун 60 мянган төгрөгөөс доош, үлдсэн ажиллагчид нь түүнээс дээш бодогдсон цалин авч байна гэсэн үг аж.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн тооцсон медиан цалин нь бодогдсон цалин байдаг аж. Өөрөөр хэлбэл, НДШ болон Хүн амын орлогын албан татварыг дүнг хасаж тооцохоос өмнөх дүн юм. Гарт олгох цалинг тооцож үзэхэд медиан цалин дээр дурдсанаар 940 мянга болж байна. Сарын дундаж нэрлэсэн цалинг 2015 онтой харьцуулан авч үзэхэд 77 хувиар өссөн боловч бодит цалингийн индекс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ҮСХ-ны нийгмийн сатистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл мэдээллээ. 

Холбоотой мэдээ