“Жапан рюүкэн-2022” мэдээллийн үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-20 15:58:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос "Жапан рюүкэн-2022" мэдээллийн үзэсгэлэнг Блюмон цамхагийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24, 25-нд зохион байгуулна.


Япон улсад сурах ажиллах хүсэлтэй хүмүүст үнэн зөв бодит мэдээлэл өгөхөд гол зорилготой тус үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаа явуулдаг япон хэлний төвүүд болон япон улсад үйл ажиллагаа явуулдаг япон хэлний сургуулиуд оролцох юм. Мөн ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт оролцож Япон улс руу тусгай ур чадвартай явах болон япон хэлний сургалтын төвийг байгуулах болон сунгалт хийх талаар танилцуулга хийнэ.

Энэхүү үзэсгэлэн монгол, японы харилцаанд том үүрэг гүйцэтгэхээс гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Үзэсгэлэнгээс Япон улсад хэрхэн сурах, ажиллах, амьдрах талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ