ТӨВ: Хот тохижуулах газрын 30 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-22 21:35:19

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын Хот тохижуулах газар 30 жилийн ойгоо тэмдэглэн өнөөдөр баярын хурлаа зохион байгууллаа.


Баярын хурлаар аймаг, орон нутгийнхаа өнгө үзэмж, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, иргэдийг цэвэр, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт 32 ажилтан, албан хаагчдаа шагнаж урамшууллаа. 


Барилга, хот байгуулалтын яамны “Үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ээр 3, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 2, “Жуух бичиг”-ээр 3, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 2, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2, Зуунмод хотын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 3, Зуунмод хотын Засаг даргын “Жуух бичиг”-ээр 4, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 2, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар 2, Үйлдвэрчний эвлэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2, Ахмадын хорооны “Ахмадын алдар” медалиар 1 хүнийг шагнаж, урамшуулсан бол "Цэвэрч орц", "Цэвэрч өрх"-үүдэд шагналыг гардууллаа.


Хот тохижуулах газрын суурь нь 1992 оны 9 дүгээр сарын энэ өдөр Зуунмод хотын Захирагчийн 20 тоот захирамжаар тавигдаж байсан түүхтэй. Эдүгээ Зуунмод хотын Хот тохижуулах газар 40-45 ажилтан, 14 машин, техниктэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баярын хурлын үеэр аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар крантай, шахдаг тусгай зориулалтын 4 автомашинаар парк шинэчлэл хийж, түлхүүрийг гардуулан өгсөн бол нэг ажилтанд өргөө цагаан гэр гардуулан өгсөн юм. 


Холбоотой мэдээ