Найруулагч Б.Балжиннямын шилдэг 5 киног Сахагийн үзэгчдийн хүртээл болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-24 08:16:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газарт А.Е. Кулаковскийн нэрэмжит Найрамдлын байшин (ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс буюу Якут) болон Кино найруулагч Бэгзийн Балжиннямын сан (Монгол Улс) хамтран ажиллах тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.


Талууд 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсад Монголын кино урлагийн өдрүүдийг зохион байгуулахаар тохиролцов. Энэ үеэр Монголын кино найруулагч Бэгзийн Балжиннямын «Мандухай сэцэн хатан», «Гарын таван хуруу», «Тань руу нүүж явна», «Сүүдэр», «Би чамд хайртай» зэрэг 5 кино Оросын үзэгчдийн хүртээл болох юм. Энэ жил нэрт найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой тохиож байна.

Холбоотой мэдээ