СЭЛЭНГЭ: Онцгойгийн алба хаагчид 30 хүний амь аварлаа

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-24 16:14:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид утаажилтын бүсээс 10 айлын 30 хүний амийг насыг авран хамгааллаа.

 

Энэ сарын 24-ний шөнийн 04.47 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр 8 дугаар багийн /ПСМК/ 12 дугаар байрны 9 тоотын хана шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

 

Ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж, үүрийн 05.07 цагт галыг бүрэн унтраажээ. Ийнхүү хурдан шуурхай ажилласан алба хаагчдын ажлын үр дүнд хүний амь эрсдэх аюулаас бүрэн аварчээ.

Холбоотой мэдээ