ӨВӨРХАНГАЙ: Д.Лүндээжанцангийн нэрэмжит бүсийн шатрын тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-25 13:36:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга асан, Гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит хангайн болон говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын “Багийн аварга шалгаруулах тэмцээн” Өвөрхангай аймагт болж байна.


Тэмцээнд долоон аймгаас 13 багийн 182 өсвөрийн шатарчин оролцож, оюун ухааны их тулааныг өрнүүлж байгаа юм. Тэмцээнийг “Шихихутаг” их сургууль, аймгийн ЗДТГ, Шатрын холбоо, Политехникийн коллеж, ГБХЗХГ хамтран зохион байгуулж байгаа ба Д.Лүндээжанцан, Шатрын их мастер Г.Мөнхгал болон аймгийн удирдлага, шатрын холбооныхон нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.


Оюуны спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадвар, чансааг дээшлүүлэх зорилготой эл тэмцээнийг найман жилийн турш зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ