ДУНДГОВЬ: Алслагдсан багуудад дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-26 16:14:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Юнител группээс Дундговь аймгийн алслагдсан багуудад дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

Тус группээс 2022 онд 3 сумын 5 багт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4G сүлжээний хамрах хүрээний өргөтгөлийн ажил хийж байгаа ба цаашид бусад багийн хэрэглэгчдэд шат дараалан, нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эхний ээлжинд Эрдэнэдалай сумын Рашаант багт тус сүлжээг нэвтрүүлэн нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, хэлсэн үгэндээ “Алслагдсан багуудад шинэ дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, сурч боловсрох, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаа Юнител ХХК-ийн Дундговь дахь салбарын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Удахгүй Дэрэн сумын 2 дугаар баг, Өлзийт сумын Буянт багт тус үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа аж.





Холбоотой мэдээ