ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын салбарт 3000 орчим иргэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-27 16:25:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 3000 орчим иргэн ажиллаж байна. Тус аймагт нэг ээлждээ 6800 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 94 жуулчны бааз, 130 гэр буудал, 8 зочид 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна.


Аялал жуулчлалын баазууд ихэвчлэн улирлын чанартай буюу 6-8 сард  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ачааллын үед 50-60 мянган жуулчин  ирдэг. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд энэ жил дотоодыг 107915, гадаадын 18475 жуулчин иржээ.


Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялж байна. Жуулчны баазууд нь зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бол 2021 оноос эхлэн Арт 88, Тойлогт баазууд өвлийн улиралд жуулчин хүлээн авч эхэлсэн. Тус аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Мөсний баяр, Цаатан фестиваль, Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлагийн баяр зэрэг 10 орчим эвент арга  хэмжээг тогтмол  зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ