ОРХОН: БОЭТ-ийн эмч нарын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгджээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-27 16:20:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Дамбын Батлут болон орон нутгийн удирдлагууд өнөөдөр БОЭТ-ийн ажилчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ байгууллагын бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Тус эмнэлэг нь энэ онд 130 их эмч, 186 сувилагч, 49 тусгай мэргэжилтэн, 119 туслах ажилтан нийт 484 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Өмнөх оны мөн үеэс эмч нарын тоо 1.5 хувиар өсөж 98.4 хувь хүрсэн ч гемодиализ, анатомийн эмгэг судлалын эмч дутагдалтай байгаа аж.

Аймгийн хэмжээнд зүрхний архаг өвчин, архаг өнгөц гастрит, хордлогогүй тархмал бахуу, цочмог нефритийн хам шинж, тэмбүү зэрэг таван өвчин тэргүүлж байна.
Эмнэлгийн ажилчид аймгийн хэмжээнд түрээсийн орон сууцны хүртээмж муу байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Иймд түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах саналыг орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ.

Холбоотой мэдээ