ӨВӨРХАНГАЙ: Өвөрхангай аймаг 15.3 мянган ахмад настантай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-03 09:30:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын 30 дахь удаагийн баярыг тохиолдуулан аймгийн Ахмадын хорооноос "Ахмадаа сонсъё" уриан дор уулзалт, урлагийн тоглолт зохион байгууллаа.


Энэ үеэр ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсон, авьяас билгийг сурталчилж, мөн “Бүтээлч ахмад”-уудыг тодруулан шагнасан юм. Тухайлбал, “Тэргүүний урлаач”, “Эко орчин бүрдүүлэгч”, “Шилдэг үйлдвэрлэгч”, “Шилдэг тамирчин”, “Шилдэг өв тээгч”, “Тэргүүний идэвхтэн сонгуультан”, “Шилдэг удирдагч”, “Шилдэг бизнесмен”, “Шилдэг соён гэгээрүүлэгч”, “Тэргүүний тариаланч” гэсэн 13 төрөлд 17 ахмад шалгарсан байна.


Баярын үйл ажиллагаа бүтээлийн үзэсгэлэн, хийн дасгалын уралдаан, цэнгээнт бүжгээр хоёр дахь өдрөө үргэлжилсэн бөгөөд “Нарны дөш” өрхийн эмнэлгээс харьяаллын ахмадуудынхаа даралтыг үзэж, дархлаа дэмжих цай, витамины үйлчилгээ үзүүлсэн юмӨвөрхангай аймагт нийт 15 мянга гаруй ахмад настан амьдран суугаагаас дээрх үйл ажиллагаанд 400 гаруй ахмад оролцжээ. 


Холбоотой мэдээ