БАЯН-ӨЛГИЙ: МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын салбар сургууль нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-04 08:02:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяанд шилжүүлж, Багшийн сургуулийн дэргэд лицей сургууль байгуулахаар шийдвэрлэсэн.


МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийлээ.


Сургуулийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал, доктор С.Гаура нар оролцож, багш, сурагчдад баяр хүргэв.


Тус сургуульд 10, 11, 12 дугаар ангийн сурагчид суралцах ба монгол хэл, математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдгаараа онцлогтой. Мөн англи хэлний хичээлийг гадаад улсын багш нар заах ажээ. 

Холбоотой мэдээ