БАЯН-ӨЛГИЙ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн асуудлаар туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-04 09:19:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Т.Ерлан, Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар лаборатори сургуулийн захирал Н.Отгонтуяа нараар ахлуулсан ажлын баг Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод туршлага судалж байна.


Ажлын багт Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл"-ийн ажилтнууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Баян-Өлгий, Ховд аймаг дахь салбарын болон эцэг эхийн төлөөлөл зэрэг 10 хүн багтжээ.


Аяллын зорилго нь Казахстан Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг Үндэсний сэргээн засах төвийн ажил, сургууль, сургуулийн өмнөх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах аж.


Туршлага судлах ажлын баг 5 хоногийн хугацаанд 8 байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.


"Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн сурах орчин, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал, үйлчилгээний чиглэлээр олсон мэдлэг, мэдээллээ орон нутагт түгээнэ. Мөн зарим сайн туршлагуудыг Монголын хөрсөнд буулган хэрэгжүүлнэ" гэдгийг ажлын багийн төлөөлөл хэллээ. 



Холбоотой мэдээ