ДОРНОД: Хайлаас, улиас, бургас, чацарганы суулгацыг үнэгүй авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-05 16:16:15

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын иргэд хайлаас, улиас, бургас, чацарганы суулгацыг үнэ төлбөргүй авах боломжтой. Арав хүртэлх ширхэгээр авах бол Тусгаар тогтнолын талбайн усан оргилуурын дэргэдээс, түүнээс их хэмжээгээр авах бол "Гэрэл сэтгэмж" ОНӨААТҮГ-ын агропаркаас авч болох юм. Сонирхсон иргэд Хэрлэн сумын ЗДТГ, "Гэрэл сэтгэмж" компанид бүртгүүлэхийг зөвлөж байна. 

Нисэхийн замд байдаг дээрх агропаркт хайлаас, улиас, бургас, чацарганы хоёр сая орчим тарьц бий. Аймгийн төвийн айл өрхүүдийн хувьд хашаандаа гоёлын болон жимсний мод тарих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 

Ташрамд дуулгахад, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг таван зорилт, 20 дэд зорилттой 66 ажил төлөвлөөд байгаа. Удаан хугацаанд даацтай хэрэгжих ажил учраас бэлтгэл хангах зүйлүүд нэлээд бий. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд 20 сая мод тарихаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ