Нобелийн Энх тайвны шагналыг Орос, Беларусь, Украины хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-07 17:17:11

ХЕЛЬСИНКИ. /BBC/. Норвегийн Нобелийн хороо энэ жил Нобелийн Энх тайвны шагналыг ОХУ-ын «Мемориал” хүний эрхийг хамгаалах төв, Беларусийн идэвхтэн Алесь Беляцкий болон Украины “Иргэний эрх чөлөөний төв”-д олголоо. 


“Тэд эрх баригчдыг шүүмжлэх, иргэдийн үндсэн эрхийг хамгаалахын төлөө олон жил зүтгэсэн. Тэд дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг баримтжуулахад онцгой хүчин чармайлт гаргасан. Тэд хамтдаа энх тайван, ардчиллын төлөө иргэний нийгэмд чухал болохоо харуулж байна” гэж  Нобелийн хороо мэдэгдсэн байна. 


Алесь Беляцкий 2021 оны долоодугаар сарын 15-нд татвараас зайлсхийсэн хэргээр Беларусьт баривчлагджээ. Түүний тэргүүлдэг "Весна" хүний эрхийн байгууллагыг Беларусийн эрх баригчид төрийн магадлан итгэмжлэлээс хасаж, төлөөлөгчдөд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.


ОХУ-ын хүний эрхийн ууган байгууллага болох "Мемориал"-ыг тус улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр татан буулгаж, Хууль зүйн яам нь гадаадын тагнуулуудын жагсаалтад оруулсан байна. 


Украины “Иргэний эрх чөлөөний төв”-ийг 2007 байгуулжээ. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тус төв дайны гэмт хэргийг баримтжуулж, дүрвэгсдийн эрхийг хамгаалах ажлыг хийж байна. 2013 онд тус байгууллага мөрдлөг хавчлагад өртсөн, Евромайданы оролцогчдод тусалж байжээ.


Холбоотой мэдээ