ХӨВСГӨЛ: Хөх толгойд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар 1600 гаруй мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-08 22:26:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 10 дугаар баг буюу Хөх толгойд газар олгосноор сүүлийн үед айл өрхүүдийн тоо нэмэгдсээр байна.


Хөх толгойн иргэд болон хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко орчин бий болгох зорилтын хүрээнд Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Бүх нийтээр мод тарих өдөр шинээр байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнд 20 байгууллагын 680 гаруй иргэн цуглаж нийт 1620 ширхэг мод бут тарилаа.


Цэцэрлэгт хүрээлэнг тойруулан хайлаас мод тарьсан бөгөөд дотор нь агч, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьсан байна. 



Холбоотой мэдээ