“ОПЕК+”-ийн орнуудын олборлолтоо бууруулах шийдвэрийг Кремль сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-10 16:27:33

МОСКВА. /Financial Times/. Өнгөрсөн долоо хоногт “ОПЕК+”-ийн гишүүн орнууд газрын тос олборлолтоо өдөрт 2 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасны дараа Цагаан ордон болон Саудын Арабын харилцаа улам бүр дордсон бол энэхүү шийдвэрийг Кремль сайшаасан байна.


Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт хэлэхдээ, “ОПЕК+”-ийн орнуудын олборлолтоо бууруулах тухай төлөвлөгөө, шийдвэр нь АНУ-ын эсрэг маш зөв алхам гэдгийг онцолжээ.


Тэрбээр хэлэхдээ, “энэ нь дор хаяж АНУ-ын үүсгэсэн эмх замбараагүй байдлыг тэнцвэржүүлнэ. Уг шийдвэрийн улмаас АНУ тайван байдлаа алдаж эхэлсэн бөгөөд зах зээл дээр илүү их газрын тосны нөөц гаргахыг оролдож байна” гэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын завсрын сонгуулийн өмнө ОХУ-ыг тусгаарлаж, шатахууны үнийг бууруулахыг оролдож байгаа тул “ОПЕК+”-ийн шийдвэр нь Жо Байдены засаг захиргаанд дипломат цохилт болж байна.   

Холбоотой мэдээ