Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөлд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:19:28

Хөвсгөл аймагт Авлигатай тэмцэх газраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллах гэж байна.

Тэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах үүднээс сургалт, сурталчилгаа зохион байгуулж, мэдүүлгийг бүртгэж хянах төдийгүй эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн заавар зөвлөмж өгөх аж.

Мөн мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад,  аймгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалтууд тус тус зохион байгуулна.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд