ТӨСӨВ 2023: Тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 29.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-12 09:32:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан хувь хэмжээнд үндэслэн 2023 онд тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 29.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.


Монгол Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 4.9 сая га талбайд ашигт малтмал ашиглалтын 1695, хайгуулын 649, нийт 2344 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа юм.


Түүнчлэн, ирэх онд газрын төлбөрийн орлогоор 87 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээс 81.2 тэрбум төгрөгийг газрын төлбөрийн, 5.8 тэрбум төгрөгийг дуудлага худалдааны орлогоор төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. 

Холбоотой мэдээ