ДОРНОД: Тарьсан модны ургалт 70-80 хувьтай байвал мод тарилт хэвийн байна гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-12 10:42:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга: "Нийт тарьсан модны ургалт 70-80 хувьтай байвал мод тарилт хэвийн байна гэж үздэг" гэлээ. 

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 200 орчим мянган мод бий."Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хэмжээнд энэ тоо хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж, намрын мод тарих ажлыг эхлүүллээ. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл байгууллага, ААН-үүд өөрсдийн хариуцсан талбайдаа нөхөн тарилт хийж байгаа юм.

Мөн шинээр мод тарих бөгөөд Хэрлэн сумын хэмжээнд л гэхэд 50 мянган мод тарихаар төлөвлөж байна. Өмнөх мод тарилтаар 3800 орчим иргэн, 140 гаруй ААНБ оролцож байсан бол энэ намар иргэд, олон нийтийн идэвх үүнээс ч илүү байгааг зохион байгуулагчид онцолж байв. 

Нийтийн эзэмшлийн зам талбай болон иргэд хашаандаа модоо тарьж дууссаны дараа Хэрлэн голын татмын ойн нөхөн сэргээлтэд зориулж 20 мянга, эргэмжийн газрын ногоон зурваст 25 мянга орчим улиас, хайлаас тарихаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ