Өсвөр, залуу самбочид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-16 11:30:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Армен улсын Ереван хотноо 10 дугаар сарын 14-16-нд зохион байгуулж буй самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

 

Тус тэмцээний 44 кг жинд Ундрахбаяр алтан медаль, 72 кг-д О.Номинзул мөнгө медаль хүртсэн бол 50 кг-д Б.Урангоо, 54 кг-д Г. Энхжин, +72 кг Б. Жаргалмаа нар тус тус хүрэл медалийн эзэд болсон.







Холбоотой мэдээ