Дэлхийн хүнсний форум эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-18 16:49:17

РОМ. /Xinhua/. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй 2022 оны Дэлхийн хүнсний форум /WFF/ даваа гарагт эхэллээ. Тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс олон залуучууд оролцож өсөн нэмэгдэж буй хүнсний хямралыг инновац, үйлдвэрлэлээр хэрхэн даван туулах талаар санал солилцох аж.


Тус чуулганыг НҮБ-ын ХХААБ-аас “Эрүүл хооллолт – Эрүүл гараг” уриан дор өөрийн төв байранд болон цахим хэлбэрээр таван өдөр үргэлжилнэ.


НҮБ-ын ХХААБ-ын мэдээлснээр улс орнуудын зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, үнийн өсөлтөөс үүдэж дэлхийн хүнсний хямралын гол шалтгаан болж байна.

Холбоотой мэдээ