Л.Трасс, Э.Макрон нар Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-19 08:58:54

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхийн тулд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэ тухай Э.Макронтой мягмар гарагт утсаар ярьсны дараа Их Британийн Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна. 


Хоёр орны удирдагчид Украинд өгсөн Оросын сүүлийн цохилтод "ихээхэн санаа зовж буйгаа ярилцсан" гэдгийг онцолжээ. "Их Британи, Франц улс холбоотнуудтайгаа хамтран Украинд дэмжлэг үзүүлэхэд, түүнчлэн Оросын түрэмгийлэлд авах хариу арга хэмжээгээ зохицуулахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгтэй тэд санал нэгдэв" гэж Даунинг-Стритийн товч мэдэгдэлд дурджээ.


Л.Трасс, Э.Макрон нар саяхан Прага хотноо болсон Европын улс төрийн нийгэмлэгийн анхдугаар хуралдааны хүрээнд нүүр тулсан уулзалтаа сайшааж, "хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээр" тохиролцлоо гэж мэдээлж байна. 

Холбоотой мэдээ