БАЯНХОНГОР: Ноолуурын микрон тодорхойлох лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар ноолуурын микрон тодорхойлох лаборатори тоног төхөөрөмжтэй боллоо.
Аймгийн ХХААГ болон "Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид" ОУБ-ын Баянхонгор дахь “Тогтвортой ноолуур” төслийн хамтын ажиллагааны хүрээнд 100 хувийн төслийн хөрөнгөөр лабораторийг нээжээ.
Ноолуурын микрон тодорхойлох тоног төхөөрөмжийг хүлээлцэх, зүй зохистой ашиглах талаар хамтран ажиллах гурван талт гэрээнд Франц улсад төвтэй AVSF (Хил хязгааргүй малын Эмч нар ба Агрономчид) ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Манон Леларж, Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга У.Балжинням, “Тогтвортой ноолуур” төслийн менежер, “Тогтвортой ноолуур” Холбооны тэргүүн Ц. Сүхтулга нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү тоног төхөөрөмж нь анх удаа орон нутагт, Баянхонгор аймагт суурилуулж байгаагаараа онцлог. Мөн төслөөс уг тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах сургалта ХХААГ-ын хоёр мэргэжилтнийг сургажээ
