УУХҮ-ийн сайд IMARC чуулга уулзалтын Mines&Money салбар хуралдаанд илтгэл танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 08:40:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали Улсын Сидней хотод ажиллаж буй УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар IMARC чуулга уулзалтын Mines&Money салбар хуралдаанд “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын нөөц, бололцоо” сэдвээр илтгэл танилцууллаа.


Илтгэлд манай улсын ашигт малтмал, ялангуяа ирээдүйд үнэ цэн нь нэмэгдэх зэс, газрын ховор элемент, бусад ашигт малтмалын нөөц, бололцоо, хэтийн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн юм.


Мөн хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй гол асуудал болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх үед тооцох аргачлал, ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээний эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх талаар мэдээлэл хуваалцсаныг УУХҮЯ мэдээллээ.


Тус салбар хуралдаанд манай улсад хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар сонирхож байгаа төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.


Холбоотой мэдээ