Багш нарын баярын 49 дэх өрийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛБагш нарын баярын 49 дэх өдөрт зориулсан баярын хурал Дархан хотын “Залуучууд” театрт болов.
Тус аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад 1062 багш, Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагад үндсэн 254 багш нийт 1316 багш ажилладаг бол цэцэрлэгийн туслах 255 багш СӨББ, ЕБС-д нийт 712 удирдах ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Баярын хуралд аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нар оролцлоо. Энэ үеэр багш сурагчид илэрхийлэлт өргөсөн бол боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж боловсролын чанарын шинэчлэл, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гаргасан шилдэг багш нарт төрийн одон мядаль, БСШУЯ-ны шагнал, аймаг сумдын 100 орчим шагналыг гардууллаа.
Мөн аймгийн Боловсролын байгууллагуудын боловсролын чанарын шинэчлэл, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи, сургалтын таатай орчныг бий болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Аймгийн тэргүүний, Шилдэг менежменттэй, Багшийн хөгжлийг дэмжигч, Сургалтын таатай орчин бүрдүүлсэн, Хөрөнгө оруулалт татсан, Хувийн хэвшлийн шилдэг менежменттэй сургууль цэцэрлэгүүдийг шалгаруулан өргөмжлөв.
Энэ үеэр “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль “Улсын тэргүүний сургууль”-ийн болзол хангаж батламж гардав. Мөн “Аймгийн тэргүүний сургууль”-иар Б.Давааням захиралтай 15 дугаар сургууль, “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ээр Н.Тунгалаг эрхлэгчтэй 23 дугаар цэцэрлэг, “Шилдэг менежменттэй сургууль”-иар Т.Орхонтуяа захиралтай “Жигүүр” цогцолбор сургууль, “Шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр Л.Сувданчимэг эрхлэгчтэй 10 дугаар цэцэрлэг, “Багшийн хөгжлийг дэмжигч сургууль”-иар Л.Буянтогтох захиралтай 9 дүгээр сургууль, “Багшийн хөгжлийг дэмжигч цэцэрлэг”-ээр Ж.Дэжидмаа эрхлэгчтэй 18 дугаар цэцэрлэг, “Багшийн хөгжлийг дэмжигч цэцэрлэг”-ээр Д.Гэрэлт-Од эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэг, “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн сургууль”-иар Ж.Маанийдаарий захиралтай “Энэрэл” цогцолбор сургууль, “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг”-ээр С.Алтанчимэг эрхлэгчтэй 21 дүгээр цэцэрлэг, “Хөрөнгө оруулалт татсан цэцэрлэг”-ээр О.Энхжаргал эрхлэгчтэй долдугаар цэцэрлэг, Хувийн хэвшлийн “Шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр Ч.Нарангэрэл эрхлэгчтэй “Хааны хүүхдүүд” цэцэрлэг тус тус шалгарлаа.
Монголын багш нарын өдрийг угтсан спортын тэмцээний нэгдсэн дүнгээр шалгарсан Дархан сумын 18 дугаар сургууль, “Од” цогцолбор, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулиудын багуудад шагналыг гардууллаа.
Б.Норовсамбуу
Сэтгэгдлүүд