Хэнтий аймгийн зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-23 15:41:01

Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Адрага суманд хонины цэцэг өвчин гарч сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Баянхутаг сумын 1-р баг Үзүүрийн нуурт гэдэг газар  цэцэг өвчний шинж тэмдэгээр 14 хонь өвчилсөн байна. Тиймээс сумын засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/68 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа аж.

Мөн сэжигтэй болон хамгаалалтын бүсийн 7 өрхийн 4750 хонинд үзлэг тандалт хийж, урьдчилан сэргийлэх тарилга хийсэн аж. Мөн тус газраас баруун тийш 3 км-д Хужрийн нарийнд 56 хонь цэцэг өвчнөөр өвчилсөн. Голомтын болон сэжилтэй 18 өрхийн хашаа саравчийг мотпомпоор 4636 талбайг ариутгал халдваргүйтгэл хийлээ. Одоогоор сумын дүнгээр өвчний голомтонд 2 малчин өрхийн 226 хонь хөнгөн хэлбэрээр өвчилснөөс  126 хонь эдгэрч, 100 хонь антибиотик эмчилгээ хийгджээ. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга Баянхутаг суманд  122,2 м/тун вакцин олгож тарилгын ажил явагдаж байна. Сумын хэмжээнд 125 өрхийн 96854 хонь 34920 хурга хамрагдаж 114,3 м/тун вакцин зарцуулж тарилгын явц 93,5 хувьтай явагдаж байна.

Мөн Баян-Адрага сумын Сайхан баг Хараатын ард нутагладаг малчны суурьт цэцэг өвчний шинж тэмдэгээр 40 хонь өвчилсөн байна. Өвчтэй хонио ялган тусгаарлан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Сэжигтэй хониноос холбогдох дээж материалыг авч УМЭАУТЛабораторит хүргүүлэхэд 392 тоот шинжилгээний хариугаар хонины цэцэг өвчин болох тогтоогджээ.

Тиймээс сумын засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/63 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон голомтын бүсэд тамгын газраас 1 машин 2 хүн томилон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа аж. Хүндэрсэн 26 хонь устгаж хяналтанд 14 хонь хөнгөн хэлбэрээр өвчилж антибиотик эмчилгээ хийжээ. Голомтын болон сэжигтэй бүсийн 5 өрхийн 5413 хонь, 2622 хургыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ