Алжир улс БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-08 15:09:33

РАБАТ. /TASS/. Алжирын эрх баригчид  хөгжиж буй орнуудын хамгийн том бүлэг болох БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор өгчээ. Энэ тухай тус улсын ГХЯ-ны олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн тусгай элч Лейла Зерруги даваа гарагт мэдэгдсэнийг “Al-Shorouk” мэдээллийн цахим хуудас мэдээлсэн байна.


"БРИКС-ийн сүүлийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломж бидэнд олдсон. Уулзалтад Алжирын Ерөнхийлөгч уригдсан. Бид хүсэлтээ өгсөн бөгөөд ОХУ, БНХАУ БРИКС-т нэгдэх манай улсын шийдвэрийг сайшаасан" гэж дипломатч онцлон тэмдэглэжээ. 


Алжир улс БРИКС-т элсэх сонирхолтой байгааг Алжирын Ерөнхийлөгч Абдельмажид Теббун долоодугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Тус улсад энэхүү бүлэгт элсэх бараг бүх нөхцөл бүрдсэнийг тэрбээр онцолсон. Теббун мөн БРИКС-т элсэх нь Алжирт "хоёр туйлт мөргөлдөөн"-д оролцохоос зайлсхийх боломжийг олгоно гэж тэмдэглэжээ.


БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэдэг бүлэг юм.


Холбоотой мэдээ