Экспорт өмнөх сараас 6.4 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-17 11:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 10 сарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.


Ажиллах хүчний судалгаагаар энэ оны III улиралд улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний 94.6 хувийг эзэлж буй ажиллагчид өмнөх оны мөн үеэс 55.6 мянгаар буюу 4.9 хувиар өсжээ. Харин өмнөх улирлаас 26.6 мянгаар буюу 2.3 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээллээ. 


Энэ оны эхний 10 сарын статистик үзүүлэлтийг өссөн дүн болон буурсан үзүүлэлтээр танилцуулвал:

Өссөн үзүүлэлтүүд:

  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ.
  • ДНБ үйлдвэрийн аргаар тооцсон дүнгээр энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр (оны үнээр) 35.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.3 их наяд төгрөгөөр буюу 17.7 хувиар өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 730 тэрбум төгрөгөөр буюу 3.7 хувиар өсжээ.

Буурсан дүнгүүд:

  • Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний 10 сард 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 529.2 тэрбум төгрөгөөр буюу 34.2 хувиар буурчээ.
  • Төлбөрийн тэнцлийн урсгал данс оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 545.2 тэрбум ам.доллароор буюу 28.6 хувь болжээ.
  • Экспорт өмнөр сараас 6.4 хувиар буурав. 



Холбоотой мэдээ