ХӨВСГӨЛ: Боловсролыг дэмжих хөтөлбөрт 41 байгууллага хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-17 15:25:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт Боловсролыг дэмжих хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөр нь хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилготой юм.



Боловсролыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 41 байгууллагад 24 суурин компьютер, 25 зөөврийн компьютер, 30 гурван үйлдэлтэй принтер, 6 проектор, дэлгэц, 20 зөөврийн чанга яригч, 13 өнгөт принтер, 8 даралтад хөгжмийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хүлээлгэн өглөө.


Мөн Арбулаг, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулахаар болж батламжийг нь гардуулан өглөө.


Тус хөтөлбөрт 2020 онд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 39 байгууллага, 2021 онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 66 байгууллага хамрагдсан бол энэ онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 41 байгууллага хамрагдлаа.

                                                            

Холбоотой мэдээ