ТӨВ: Энэ онд 187 хоршоог шинээр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-20 10:53:59

Төв /МОНЦАМЭ/ “Хоршооны үйл ажиллагаанд гэрээт менежментийг нэвтрүүлэх нь “Япон-Монголын хоршоологчдын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөн нь хоршоог дэмжих чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоршооны хөгжлийг дэмжих зорилготой. Түүнчлэн энэхүү зөвлөгөөнийг ШУТИС-ийн Бизнесийн Ахисан Түвшний сургууль, “Обихиро ЖАЙКА” олон улсын байгууллага, Японы Хоккайдо мужийн Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан ба эрдэмтэн судлаачид, холбогдох нийгэмлэгийн төлөөлөгч нар, нэгдсэн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хоршооллын төлөөлөл болох 200 хүн оролцлоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнсний хувьсгал, хоршооны хөгжлийг эрчимжүүлэх бодлогыг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бодлогын хүрээнд Төв аймаг хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, “Нийлүүлэгч аймгаас-үйлдвэрлэгч аймаг болох”, Монгол Улсын Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох” бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх томоохон түшиц нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.


 Төв аймгийн хэмжээнд 306 хоршоо бүртгэлтэй байдаг ба 2022 онд 187 хоршоог шинээр байгуулснаас Хөдөө аж ахуйн хоршоо 125, худалдаа үйлчилгээний 114, үйлдвэрлэлийн хоршоо 67 байдаг ба 6,1 тэрбум төгрөгийн хувь хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна.



Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хоршоонд тулгуурласан ХАА-н үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загвар” сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэсэн юм. Үүний дараа Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Ямада “Монголын фермийн аж ахуйн өнөөгийн байдал: Гэрээт байгууллага байгуулах нь” сэдвээр, Японы “Чиода Фермс” компани захирал А.Аварзэд “Монголд ХАА-н хоршоог байгуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил болгон зарлан, олон талт ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөн юм.

Холбоотой мэдээ