ДУНДГОВЬ: Найман төрийн албан хаагчид 67,0 сая төгрөгийн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-21 09:37:57
altantogos

ДУНДГОВЬ /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй алба хаагчдад урамшуулал олгохоор болж "Батламж" гардуулав.


Тодруулбал, Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Тогоохүү, аймгийн Биеийн тамирын дасгалжуулагч О.Буянтогтох, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Ш.Чулуунбат, Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Лувсандагва, Цагдаагийн газрын жолооч Д.Чимэддорж, Төрийн аудитын газрын аудитор Д.Должинсүрэн нарын 8 төрийн албан хаагчийг 67,0 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн аж.


Дундговь аймаг 2021 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, орон нутагт шаардлагатай байгаа мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд сургалтын дэмжлэг өгч, төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ажлын байрны орчин, ажиллах нөхцөлийг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.


Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд орон нутагт нэн шаардлагатай байгаа 22 боловсон хүчнийг бэлтгэхэд 57,2 сая төгрөгийн сургалтын төлбөр, Глобал удирдагч их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, мэргэжил дээшлүүлэх болон магистрын сургалтад 160 төрийн албан хаагчийг хамруулж, 66,1 сая төгрөг, Удирдлагын академийн ахлах түшмэлийн мэргэшүүлсэн багц Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, дэмжлэг нэн шаардлагатай байгаа 4 албан хаагчид 25,0 сая төгрөг, орон нутагт ажиллаж амьдарч байгаа  албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 4 сумын 4 алба хаагчид монгол гэр авахад нь дэмжлэг болгож 12,0 сая төгрөг, төрийн албанд тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй 8 төрийн албан хаагчийг 67,0 сая төгрөгөөр урамшуулж, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 7 сумын ЗДТГ-т 20,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгчээ. 

Холбоотой мэдээ