ГОВЬ-АЛТАЙ: Баруун аймгуудын хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-22 09:56:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн туршлага судлах уулзалт Алтай хотод боллоо. 

Тодруулбал, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, арга зүйн зөвлөгөө болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн уулзалт болсон тухай Говь-Алтай аймгийн ИХТ-аас мэдээлэв.

Тэд ажлын сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрээ тодорхойлж, санал солилцох анхны уулзалтыг 2021 онд Улаангом хотод зохион байгуулж байсан бол энэ жилийн уулзалтыг ийнхүү Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын алба Алтай хотод зохион байгуулсан байна.


Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн ажлын сайн туршлагыг таниулах, түгээх, талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг мэдээллээ солилцож, харилцан бие биенээсээ суралцах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлийг олох боломж нөхцөлийг бий болгох зорилгоор уулзалтыг өрнүүлсэн байна.

Үүний зэрэгцээ төрөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүн туршлагуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, ажлын үр дүнд ахиц, дэвшил бий болгоход энэ удаагийн уулзалтын гол зорилго юм гэдгийг холбогдох албанаас танилцууллаа.


Холбоотой мэдээ