ХӨВСГӨЛ: Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан 5-30 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-25 12:22:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулс, Хангай нуруунаас усжих томоохон гол мөрнүүд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 5-30 см байна. Гол мөрнүүдэд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч хүн мал болон авто тээвэр хийх хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул баталгаат зам гүүр, гармаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

Өнгөрсөн шөнө тус аймгийн нутгаар цочир хүйтэрч Рэнчинлхүмбэ суманд 37,9 градус хүйтэн хоносон бөгөөд ихэнх нутгаар 2-14 см цасан бүрхүүлтэй байна.

Холбоотой мэдээ