Уурын зуухнуудад техникийн паспорт хөтөлж байхыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-25 15:41:53

Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба өвөлжилтийн бэлтгэлийн талаар албан даалгавар гаргаж албан байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шаардлага тавьж байна.

Тус албан даалгаварт 2016-2017 оны халаалтын улиралд төв суурин газрын өвлийн бэлтгэлийг шалгасан цаг агаарын эрс хүйтрэл, байгалийн гамшиг, учирч болзошгүй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах зорилготойгоор төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах аж.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хамгийн чухал зүйлийн нэг болох уурын зуухнуудын засвар бэлтгэлийг газар дээр нь шалгахад засвар үйлчилгээгээ бичих ёстой техникийн паспортгүй явж ирснийг Аймгийн засаг дарга Н.Ганбямба таслан зогсоож өнөөдрөөс эхэлж хөтөлж бичих үүрэг өгөв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ