БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ маргааш хуралдаж, 11 асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-30 15:26:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан маргааш өглөө 09.00 цагт хуралдана.


Хуралдаанаар 2023 оны аймгийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлттэй танилцаж, 2023 оны төсвийг хэлэлцэж батлах юм. Учир нь Төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар хуульчилсан байдаг.


Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар орон нутгийн төсөв батлахаас гадна Засаг даргын 2022 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайланг сонсох, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах E-Mongolia төрийн үйлчилгээний төв, Хуулийн сургалт, сурталчилгааны нэг цэгийн төв байгуулах зэрэг нийтдээ 11 асуудал хэлэлцэх ажээ. 

Холбоотой мэдээ