Бат хааны тухай кинонд монгол жүжигчид дүр бүтээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-07 09:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран бүтээж буй Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх "1242 Gateway to the West" киноны зураг авалт эхэлжээ.  


Унгар улсад зураг авалтаа хийж буй тус киноны зохиолч, найруулагч, продюсерээр Арон Хорват, Жоан Лэйн, Билл Чемберлен, Корнел Сипос, Питер Суос, Б.Баяр, Б.Батболд нар хамтран ажиллаж байна. Эл бүтээлд МУГЖ Д.Сүхбаатар, Г.Золбоот болон жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Барслхагва, М.Баярбат, Ж.Алтаншагай, С.Ариунбямба, Р.Баттогтох,  Б.Баттогтох, П.Баттөр, Ч.Болд нар тоглож буй юм. Эдгээр жүжигчин олон улсын хамтарсан түүхэн кино төслийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн юм.

Нийт 10.5 сая ам.долларын төсвөөр бүтэж буй тус кино 100 орчим минут үргэлжлэх аж. 

Киноны гол үйл явдал 1242 онд өрнөх бөгөөд Чингис хааны ач хүү Бат хаан Монголын эзэнт гүрний баруун хязгаарын жанжингаар сонгогддог. Чадварлаг цэргийн командлагч тэрбээр Хятадаас Перс хүртэлх тулалдаанд ялж, Европыг довтлох үүрэг хүлээсэн боловч 1242 онд Хан Унгарт гүн гүнзгий сүнслэг хүн, цайзтай тулгарч, эцэст нь түүнийг уналтад хүргэсэн тухай өгүүлэх аж.

Киноны зураг авалт 2022 онд эхэлж, 2023 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм.






Холбоотой мэдээ