ХОВД: 42 шилдэг гарааны бизнeст 410 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-07 15:34:07

Ховд /МОНЦАМЭ/. “Start up-2022” үйл ажиллагааны хүрээнд хоёр шилдэг оролцогчид буцалтгүй 10 сая төгрөгийн санхүүжилт олгов.


Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хамгийн амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн нэг бол Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнeсийг дэмжих хөтөлбөр юм.

Энэхүү  хөтөлбөрийн хүрээнд “Start up” буюу залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг гурван үе шаттай сонгон шалгаруулалтаар зохион байгуулж, өнөөдөр шилдэг оролцогчдыг тодрууллаа.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнeсийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 42 шилдэг гарааны бизнeс санааг шалгаруулж, 410 сая төгрөгийн санхүүжилт олгож байжээ. 

Тэгвэл 2022 онд 2 шилдэг залуучуудын багийн шинэлэг бизнeс санааг шалгаруулж, буцалтгүй 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн.  

Энэ хүрээнд Залуучуудын гарааны бизнeсийг дэмжих Start up үйл ажиллагааг зарлаж, 122 залуу бүртгүүлэн 52 бизнeс санаагаар өрсөлдсөн байна.

Ингээд гуравдугаар шатанд бэлэг дурсгалын “Happy art” урлан баг, ариун цэврийн хэрэглэл, эмчилгээний бариа засал, VR education, онлайн курсийн платформ гэсэн таван багийн санаа шалгарч, төслөөрөө өрсөлдлөө. Улмаар VR education, “Happy art” урлан багууд ийнхүү шалгарч, 10 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.


Ийнхүү залуу үеийнхэн багаар ажиллах арга зүйд суралцаж, цаашид хувийн бизнесээ шинээр эхлэх, өргөжүүлэх боломж бүрдэж байна. 

 

 

Холбоотой мэдээ