БАЯН-ӨЛГИЙ: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан шалтгааны 70 хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-08 09:17:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэ оны 3 дугаар улирлын байдлаар 821 иргэний хэрэг шийдвэрлэжээ. Үүний 53 нь буюу 6,4 хувь нь гэр бүлийн холбогдолтой хэрэг байна.


Дээрх 53 хэргийн 45 нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, 7 нь хүүхдийн эцэг тогтоолгох, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, 1 нь эцэг, эх байх эрхийг хасуулах тухай шаардлага бүхий хэргүүд байжээ.


Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай 45 хэргээс  31 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж гэрлэлтийг цуцалсан байна. Харин гэрлэгчид шүүхийн шатанд эвлэрсэн тул 14 хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг баталсан.


Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй дээрх 53 хэргээс 37 /70 хувь/ хэргийн хариуцагч /нөхөр/ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар, 8 хэргийн гэрлэгчид удаан хугацаанд тус тусдаа амьдрах болсон, эсхүл гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна.

Гэрлэлт цуцлуулах, эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан иргэдийн 5 нь эрэгтэй, 48 нь эмэгтэй ажээ.

Холбоотой мэдээ