Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Абу Даби хотод очжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-08 11:14:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн “3x3ulaanbaatar” баг тамирчид “FIBA 3x3 World Masters Final” тэмцээнд өрсөлдөхөөр Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод очоод байна.


Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны хамгийн өндөр зэрэглэлд тооцогдох тус тэмцээн нь Монголын багийн энэ улирлын сүүлийн тэмцээн бөгөөд 2022 оны улирлын хувьд манай багийн хамгийн өндөр жигд амжилтууд үзүүлсэн улирал байв.


Монголын 3х3 сагсан бөмбөгчид дэлхийн мэргэжлийн багуудын чансаанд өөрийн багийн түүхэнд хамгийн өндөр амжилт болох ТОП 8-д эрэмбэлэгдээд байгаа билээ.


Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн “3x3ulaanbaatar” баг тамирчид “FIBA 3x3 World Masters Final” тэмцээнд өрсөлдөхөөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод очоод байна.


Холбоотой мэдээ