ДАШТ-д оролцсон эгч дүүс Монгол Улсын рекордыг эвдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-21 08:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны 12 дугаар сарын 13-18-нд зохион байгуулсан 16 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурдаа сорьсон Монголын эгч дүү тамирчид улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ.


Тус тэмцээний 2 дахь өдөр ОУХМ Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Б.Энххүслэн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдсэн бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секундын дараа барианд орсон байна.


Харин Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 гэсэн амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.



Холбоотой мэдээ