ОХУ-ын армийн бэлэн байдлыг шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-05 12:47:48

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг сорих энэ оны сүүлийн шалгалт өнөөдөр эхлэх бөгөөд үүнд тус улсын цэргийн 300 орчим анги хамрагдана гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Шалгалтын эхний шат энэ сарын 5-16-нд, хоёрдугаар шат энэ сарын сүүлийн 10 хоногт болно гэж мэдэгджээ.

Энэ нь 2015 онд хийж буй ОХУ-ын армийн хамгийн чухал шалгалтуудын нэг бөгөөд үүнд ОХУ-ын Батлан хамгаалах яамны байгууллагууд, цэргийн 300 орчим анги нэгтгэл хамрагдах ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд