Х.Нямбаатар: БНХАУ ирэх сарын 8-наас боомтуудаа шат дараатай нээхээ мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-27 16:19:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улс, БНХАУ хооронд хил нээх асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр энэ үеэр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл сая БНХАУ-ын талтай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр боомтын чиглэлээр явуулж буй бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцсан. БНХАУ-ын Онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болсноо мэдэгдсэн. Тус шийдвэрийг шууд тэрхүү 8-ны өдрөөс хэрэгжинэ гэж ойлгох нь өрөөсгөл. Эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх юм. Ингэхдээ бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд хил нээгдэнэ. Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ.


Манай улс хуурай газраар ӨМӨЗО-той 14 боомтоор хиллэдгээс 13 нь бараа солилцоо хийгддэг. Түүнчлэн Хавирга-Ар хашаатын боомтыг нээх асуудлаар санал солилцоход уг боомтыг нээхээр урд хөрш бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ. Агаарын тээврийн салбар ч мөн ялгаагүй бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.

Холбоотой мэдээ