Сүхбаатар аймгийн хэмжээнд 1300 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-29 17:41:46

2016-2017 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 16 сургуулийн 44 бүлэгт 6 настай 1288 хүүхэд шинээр 1-р ангид элсэн суралцана.

Сурагчдыг бүртгэх ажил эрт эхэлсэн ч одоогоор бүртгэл 85 хувьтай явж байгааг аймгийн Боловсрол соёлын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б. Сарангэрэл хэллээ.

Шинээр сургуульд элсэн орж буй сурагчдыг хүлээж авах анги танхим бэлэн болсон,  ном сурах бичгүүд ч хангалттай хэвлэгдэн гарсан гэдгийг мөн тэрээр хэллээ. Хамгийн гол нь эцэг эхчүүд шинээр сургуульд орж буй хүүхдийнхээ бэлтгэлийн маш сайн хангаж, хүүхэддээ сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэйг анхааруулж байлаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ