Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-06 10:33:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.


Монгол Улс нь ИБУИНХУ-тай 1963 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Британи Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон 25 дахь улс төдийгүй анхны өрнөдийн улс болж байжээ. 


Монгол, Британийн орчин цагийн дипломат харилцаа 60 жилийн түүхтэй ч тэртээх 13 дугаар зуунаас эхтэй нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тодруулбал, Ил хаан Аргуны элч Буксерал эдүгээгээс 733 жилийн өмнө 1290 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Лондон хотноо хүрэлцэн ирж, Английн хаан I Эдуардад бараалхан Монголын хааны илгээлтийг гардуулж байжээ. Эдуард хаан хариу илгээлтдээ Аргун хааныг бүх талаар дэмжихээ илэрхийлж байсан байна.



Холбоотой мэдээ