СҮХБААТАР: Хил орчмоос 3000 гаруй малыг татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-13 13:55:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын ЗДТГ-аас шуурганд уруудаж хилийн бүс нутагт очсон малыг нутгийн гүн рүү татах ажлыг энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Үхэр, адуу нийлсэн нийт 3000 орчим малыг хил орчмоос татан авчээ. Ингэснээр тухайн тооны малыг хил давах эрсдэлээс сэргийлж чадсан байна.

Одоогоор малнууд заставын ойролцоо байгаа. Заримыг эзэд нь ирээд аваад явсан. Нутгийн мал тун цөөн ихэнх нь Баяндэлгэр, Онгон, Наран сумын мал байна гэх мэдээллийг Дарьганга сумын ЗДТГ-ын Тамгын газрын дарга Ч.Батболд хэллээ.

Дээрх ажлыг Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилийн алба болон 6, 7 дугаар заставын бие бүрэлдэхүүн мөн Наран, Дарьганга сумын малчидтай хамтран гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ